Хонконг олон улсад дахин үүд хаалгаа нээв
Анд нөхдийн мэдээ
2022-11-07
Өнгөрөгч лхагва гарагт Санхүүгийн глобал удирдагчдын хөрөнгө оруулалтын уулзалт хэмээх олон улсын томоохон арга хэмжээг зохион байгуулснаар Хонконг цар тахлаас үүдсэн урт удаан хоригоо цуцалж, дэлхий дахинд үүд хаалгаа дахин нээснээ зарлалаа. Уолл Стритийн том компаниудын захирлууд тэргүүтэй 20 гаруй орны 200 шахам хөрөнгө оруулагч оролцсон энэ арга хэмжээн дээр Хонконгийн удирдагч Жон Ли “Хамгийн муу үе ард хоцорлоо” гэж хэлсэн байна. Энэ явдлаас хоёр хоногийн дараа Хонконгийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнд рэгбийн “Hong Kong Sevens” хэмээх томоохон тэмцээн болсон бөгөөд олон арван мянган хүн цугладаг энэ тэмцээн цар тахлаас шалтгаалан 2019 оноос хойш болоогүй байсан юм. Ийнхүү гурван жилийн турш хилээ хааж, дотооддоо чанд хориг тогтоож, бизнес, олон нийтийн үйл ажиллагааг хатуу хориглож байсан Хонконг үүд хаалгаа нээж байгаагаа дэлхий дахинд зарлалаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.