“Аватар-2” ирэх сард дэлгэцнээ гарна
Анд нөхдийн мэдээ
2022-11-07
Холливүүдийн “Аватар” уран зөгнөлт кино бүтээгдэж олны хүртээл болсноос хойш 13 жилийн дараа буюу энэ жил тус киноны II анги “Аватар-2” бүрэн хийгдэж дуусаад ирэх сарын 12-нд нээлтээ хийх гэж байна. Тус киноны найруулагч Жэймс Камерон өмнө нь “Аватар-2” нилээд урт кино болох байх” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл тус киноны үргэлжлэх хугацаа 3 цаг 10 минут байх бөгөөд өмнөх ангиасаа 30 минутаар урт байх ажээ. Тус киноны зургийн багийн зохион байгуулагч хэлэхдээ “Уг кинонд гол дүрээр гарах нэгэн гэр бүлийн үзэж туулж буй зовлон бэрхшээл, бие биенээ хайрлан хамгаалах гэсэн халуун сэтгэл, амьд үлдэхийн төлөө хийж буй баатарлаг тулаан, тэдэнд тохиож буй эмгэнэл зэрэг олон сонирхолтой үйл явдал гарна” хэмээн мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.