images

АНУ-д суугаа солонгос иргэд Солонгосын хойгийн аюулгүй байдлын төлөө дуугарав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-07


     Өнөөдөр АНУ-ын Вашингтон хотын Аврам Линкольний талбайд тус улсад суугаа солонгос иргэдийн Ардчилал, энх тайван, эв нэгдлийн холбооноос Солонгосын хойгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор K-Peace Festival нэртэй ёслол зохион байгуулав. Уг ёслолд ардын дуу бүжиг, таэквондо зэрэг Солонгосын үндэсний урлаг соёлын үзүүлбэр, орчин цагийн К-поп болон сонгодог хөгжмийн хамтлагуудын тоглолтоос гадна Солонгосын хойгийн хуваагдлын бодит үнэнийг харуулсан Солонгосын дайны үеийн гэрэл зургийн үзэсгэлэн болов. Тус арга хэмжээг зохион байгуулж буй Ардчилал, энх тайван, эв нэгдлийн холбооны тэргүүн Кан Жан Ку хэлэхдээ “Дэлхий нийтээрээ дайн дажингүй, амар амгалан ертөнцийг хүсэн мөрөөдөж буй өнөө үед Солонгосын хойгт мөн адил эв нэгдэл, энх тайван тогтоосой хэмээн өнөөдөрийн арга хэмжээг зохион байгуулж байна” гээд тус арга хэмжээг АНУ-ын төр засгийн зүгээс дэмжин дуу хоолойгоо нэгтгэж буйд талархаж байгаагаа илэрхийлэв. АНУ-ын конгрессийн гишүүн, Ардчилсан намын төлөөлөгч Тим Кэйн тус арга хэмжээнд оролцогчдод баяр хүргэж амжилт хүссэн мэндчилгээ илгээжээ. Уг мэндчилгээндээ “Өнгөрсөн 42 жилийн хугацаанд тус холбоо нь Солонгосын хойгийн болон дэлхий нийтийн эв нэгдэл, энхтайвны үйлсийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд ялангуяа Солонгосын хойгийн аюулгүй байдалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахад томоохон үүрэг гүйцэтгэж ирсэнд талархаж байна” хэмээн дурджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.