Жүжигчин И Ён Э Итэвонд нас барсан орос эмэгтэйн ар гэрт 7 сая воноор туслав
Анд нөхдийн мэдээ
2022-11-07
Олон олон хандив чимээгүйхэн өгсөөр байдаг Солонгосын алдарт жүжигчин бидний сайн мэдэх Жангүм буюу И Ён Э Итэвонд болсон эмгэнэлт үйл явдлын үеэр амиа алдсан Оросын иргэний шарилыг зөөх зардалд долоон сая 90 мянган вон хандивлалаа. Тэрбээр энэ оны 3 дугаар сард Украины дайнд өртсөн иргэдэд, 2021 онд "Сөүл Асан" эмнэлэгт, 2014 онд сайн үйлсийн аянд тус бүр 100 сая вон хандивлаж байв. Харин нас барсан иргэн Юлиана Пакийн аав шарил зөөх зардалд 5000 ам.доллар хэрэгтэй байгаа талаар мэдээлсэн бөгөөд түүнийг сонссон жүжигчин бүсгүй ийнхүү тусалжээ. Пакийн гэр бүл Солонгос болон Төв Ази, Оросын эрлийз бөгөөд охин нь ийм гаралтай хүүхдүүдийн цэцэрлэгт багшилдаг байжээ. Уг ослын үеэр гадаадын 26 иргэн амиа алдсан бөгөөд “Asiana Airlines” компани 14 иргэний ар гэрт хоёр талдаа үнэгүй нисэх тасалбар олгоно гэжээ. Мөн Солонгосын Хууль зүйн яамнаас нас барсан ард иргэдийн гэр бүлийнхнийг тус улсад нэвтрэх боломжийг хөнгөвчлөх, Гадаад харилцааны яамнаас оршуулгын зардлыг нь гаргахаар ажиллаж байгаа юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.