images

"Твиттер" төлбөртэй болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-11-07


     Элон Маск 10 дугаар сард 44 тэрбум ам.доллараар "Твиттер"-ийг худалдаж авсан билээ. Тэрбээр хэрэглэгчдийг алдартан, улс төрчид, компани, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шиг хаягаа албан ёсоор баталгаажуулаад цэнхэр тэмдэглэгээ авдаг болгохоор бэлтгэж байгаа аж. Энэхүү үйлчилгээний төлбөр сард 7.99 ам.доллар юм байна. Ингэснээр хуурамч хаяг, мэдээллээс салах боломжтой гэж тэрбээр үзжээ. Төлбөр төлж тэмдэглэгээ авсан хэрэглэгчид илүү урт видео нийтлэх боломж олгохоос гадна тэднийг хайлт, хариулт, mention-д дээгүүр эрэмбэлэх аж. Одоогийн байдлаар дэлхий даяар 238 сая хүн "Твиттер" ашиглаж байгаагаас 300 мянга нь цэнхэр тэмдэглэгээтэй юм байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.