images

Монголын хоккейчин багачууд ОХУ-д аваргалав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-03


     “Мэргэн” хоккейн академийн “Бамбарууш” багийнхан ОХУ-ын Улаан-Үд хотноо өчигдөр болсон “Алтан далайн хав” тэмцээний аварга боллоо. Ийнхүү Монголын өсвөрийн хоккейн тамирчид анх удаа тус тэмцээнээс медаль хүртэв. “Бамбарууш” багийнхан Чита, Эрхүү, Улаан-Үд, Байкалскийн долоон багтай тогложээ. Тус баг өнгөрсөн 10 дугаар сард Монголын хоккейн холбооноос зохион байгуулсан U12 насны ангиллын Улсын аварга шалгаруулах тэмцээний аваргын цомыг хүртсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.