images

Бүрэн эрхэт төлөөлөгч томилогдсоноос хойш улсын төсөвт 15.8 сая ам.доллар оржээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-11-02


     “Эрдэнэс Таван толгой” компанид Бүрэн эрхэт төлөөлөгч томилогдсоноос хойш тус компани уурхай дээр бөөгнөрсөн тээврийн хэрэгслийн тоог бууруулж, 378 мянган тонн нүүрс борлуулснаар улсын төсөвт 15.8 сая ам.доллар оруулжээ. Төлөөлөгч томилогдох үед 200-300 тээврийн хэрэгсэл 20-30 мянган тонн нүүрс гаргаж байсан бол өнөөдрийн байдлаар 657 тээврийн хэрэгслээр 74.8 мянган тонн нүүрсийг өдөртөө гаргаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр “Эрдэнэс Таван толгой” компанийн Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат ийн мэдэгдлээ. Түүний хэлснээр, он дуусахаас өмнө нүүрсний борлуулалтаас 500 сая ам.доллар оруулж ирэхийн тулд өдөртөө хамгийн багадаа 84 мянган тонн нүүрс, сардаа 2.5 сая тонн нүүрс гаргах шаардлагатай бөгөөд ийм бололцоо бий гэдгийг Ж.Ганбат тэмдэглэв. Өмнөх удирдлага компанийг эрсдэлд оруулахуйц гэрээ хийж, барьцаагүй хувийн хэвшлийн компанид давуу байдал олгосон байсан тул Санхүүгийн албаны дарга, Худалдан авалтын газрын дарга, Ерөнхий нягтлан бодогч, Уул уурхайн газрын дарга, Дотоод хяналтын газрын дарга нийт таван хүнийг хуулийн байгууллагад шалгуулахаар болжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Dulmaa

    wow iim hurdan tusuwuu burduuleed ehelchihej bgaa yumuu nice

    2022-11-03

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.