Вьетнамын Коммунист намын даргад “Найрамдлын одон” гардуулав
Анд нөхдийн мэдээ
2022-11-02
Өнгөрсөн даваа гарагт БНХАУ-ын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч Ши Жиньпин Вьетнамын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгийг Хятадын "Найрамдал" медалиар шагналаа. Медаль гардуулах үеэр Ши Жиньпин “Тронг бол ХКН-ын үнэнч нөхөр, марксист үзэлтэн билээ. Энэхүү медаль ХКН болон Хятадын ард түмэн Тронг болон Вьетнамын ард түмэнд үзүүлж буй найрсаг сэтгэлийн илэрхийлэл, Хятад-Вьетнамын ах дүүгийн найрамдалт харилцааны бэлгэдэл юм” гэжээ. Харин Нгуен Фу Тронг “Хятад-Вьетнамын найрамдал үүрд байж, хоёр улсын харилцаа үеэс үед олон улсын харилцааны үлгэр жишээ болно гэдэгт найдаж байна” хэмээлээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.