images

Дэлхийн шилдэг компаниуд Шанхайд цуглана

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-11-02


     Хятадын олон улсын импортын үзэсгэлэн Шанхай хотноо энэ сарын 5-наас 10-ны хооронд болох гэж байна. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ үзэсгэлэнд 145 орны салбартаа тэргүүлэгч 284 аж ахуйн нэгж оролцох аж. Өмнөх дөрвөн жилийн үзэсгэлэнгээр 1500 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг танилцуулж 270 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан талаар Хятадын Худалдааны яамнаас мэдээлж байжээ. Өнгөрсөн жил цар тахлын улмаас тус үзэсгэлэнг цахимаар зохион байгуулсан бөгөөд манай улсаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин оролцсон юм. Мөн үзэсгэлэнд “АПУ”,“MM Global, “SainTumen Cashmere” зэрэг компаниуд оролцож бүтээгдэхүүнээ танилцуулсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.