images

Цагаан ордон Хэллоуины баяр тэмдэглэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-01


     АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон тэргүүн хатагтай Жилл Байден нар Цагаан ордонд Хэллоуины баяр тэмдэглэв. Тэрээр Хэллоуины баяр тохиосон 10 дугаар сарын сүүлээр “Их 20”-ийн уулзалтанд оролцох замдаа Итали улсад айлчилж явсан билээ. Энэ өдөр Ж.Байден хар хөх өнгийн хүрмэн дээр бейсболын малгай өмсөж, хатагтай Байден эрвээхэйн далавчин хэлбэрийн хувцас өмссөн байлаа. Тэд дүүрэн чихэр шоколадтай сагс барин “Trick or treat” хэмээх тоглоом тоглож буй хүүхдүүд дээр очин тарааж хамт зураг авахуулжээ. Ерөнхийлөгчийн энэ өдрийн баярт гал сөнөөгч, сувилагч, цагдаагийн албан хаагч, цэргийн албан хаагч, хүүхэд багачууд зэрэг улс орны салбар бүрийг төлөөлсөн таван мянган хүн уригджээ. Баярт уригдсан хүүхдүүд сансрын нисгэгч, анааш, жирхний баг өмсөж Цагаан ордны хашаан дотор хөгжилдөн тогложээ. 1958 онд Дуайт Эйзэнхауэр ерөнхийлөгчийн үед Цагаан ордонд анх удаа Хэллоуины баяр тэмдэглэснээс хойш жил бүр ёслон өнгөрөөдөг бөгөөд 2020 онд ерөнхийлөгч Доналд Трамп цар тахлын ид дэгдэлтийн үеэр хүртэл олон хүүхэд урьж энэхүү баярыг тэмдэглэж байсан ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.