Норвеги улс Амазон мөрнийг хамгаалах үйлсээ үргэлжлүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2022-11-01
Норвеги улс Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд Луис Инасио да Силва ялалт байгуулсанд баяр хүргээд Амазон мөрний экологийг хамгаалахад үзүүлж буй мөнгөн хандиваа цаашид үргэлжлүүлэн хүргэх болсноо мэдэгдэв. Энэ тухай Норвегийн Цаг уур, байгаль орчны сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч да Силва сонгуульд нэр дэвшихдээ Амазон мөрний сав газар болон тэндхийн уугуул иргэдийг хамгаалахад онцгой анхаарна гэсэн нь талархууштай. Цаашид бид хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хадгалах үүднээс шинэ ерөнхийлөгчтэй байгаль орчны чиглэлээр ойр дотно хамтран ажиллах болно” гэжээ. Өмнөх ерөнхийлөгчийн үед Бразил улс хандивийн мөнгийг өөр зориулалтаар ашиглаж байгааг эсэргүүцэж Герман, Норвеги зэрэг орон хандиваа зогсоогоод байсан юм. Норвеги улс бол Амазон мөрний сав газрыг хамгаалах олон улсын “Амазон мөрний хандив” аяны хамгийн том хандивлагч орон юм. Энэхүү хандивын сан 2008 онд анхлан байгуулагдсанаас хойш тус улс 5 тэрбум кроны хандив үзүүлжээ. Энэ нь америк долларын одоогийн ханшаар 483 сая доллар юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.