images

Дундговь аймагт 630 сурагч математикаар өрсөлдөв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-01


     Монгол улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит математикийн нээлттэй 20 дахь удаагийн олимпиад Дундговь аймагт болж өндөрлөлөө. Нийслэлийн 9 дүүрэг, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Эрдэнэт зэрэг аймгуудын  нийт 23 сургуулийн 630 сурагч, математикийн 38 багш тус олимпиадад өрсөлджээ. Нээлтийн  үеэр 14-19 дүгээр олимпиадын цуврал номыг бүтээж, нээлтээ хийсэн байна.

    Тус олимпиадаас гадна аймгийн хэмжээнд ЕБС-ийн сурагчдад тэтгэлэгт уралдаан зарласан аж. “Өлзийт сурагч” нэртэй уг тэтгэлгийг энэ онд 12 дугаар анги төгсөгчдийн дунд зарлаж, нэг сурагчид сая төгрөгийг олимпиадын нээлтийн үеэр гардуулжээ. Олимпиадын төрөл тус бүрд нэгээс гуравдугаар байр, уламжлалт шагнал болох “Үнэмлэхүй аварга”-аар нэг сурагч, олимпиадын “Нэрэмжит бодлогын эзэн” 39 сурагчийг гүйцэтгэлээр нь тус бүр шалгаруулж шагнасан байна. Багийн дүнгээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн "Орчлон" сургууль аваргаар шалгарч цом гардан авчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.