images

ӨАБНУ шинэ хаантай боллоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-31


     Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын олон овог ястны хамгийн том нь болох зулу овгоос гаралтай 48 настай Мисузулуг хаан ширээнд өргөмжлөх ёслол Дурбан хотын цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Уг ёслолын ажиллагаанд тус улсын ерөнхийлөгч Сирил Рамапоса оролцжээ. Өнгөрсөн оны 3 дугаар сард тус улсын хаан Гүүдвил Звелитини өөд болсон бөгөөд нэг жил гаруйн хугацаанд хаан ширээний төлөөх өрсөлдөөн өрнөж ирсэн юм. Шинэ хаан Мисузулу нь өмнөх хааны 3 дахь эхнэрээс төрсөн том хүү нь ажээ.

     Энэ өдөр тус улсын ерөнхийлөгч шинэ хааны ширээнд залрах ёслолд оролцохдоо түүнд “Албан ёсны хаан” гэсэн батламж гардуулж өгснөөр хаан ширээний төлөөх маргаанд цэг тавилаа. Улмаар ерөнхийлөгч шинэ хаантай нягт хамтран ажиллаж улс орны хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхээ илэрхийлээд түүнд урт наслахын ерөөл өргөв. Ёслолын арга хэмжээн дээр шинэ хаан хэлсэн үгэндээ ”Ажилгүйдэл, ядуурал, цаг агаарын өөрчлөлт зэрэг нэн тулгамдсан асуудалд онцгойлон анхаарч ард түмний эв нэгдэл, улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай зүтгэх”-ээ илэрхийлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.