Дундговийн Их газрын чулуунд “Уяхан замбуу тивийн наран” наадам болно
Хөдөөгийн баясгалан
2023-07-21
Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумын уулзварт орших Их газрын чулуу байгалийн цогцолборт газарт уртын дууч, морин хуурчдын “Уяхан замбуу тивийн наран” наадам болох гэж байна. Тус наадам ирэх сарын 11, 12-нд алдарт уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит "Их газрын чулуу" Монголын анхны байгалийн задгай театрт болно. Тус наадам анх 2019 онд болсон бөгөөд тухайн үед 3000 уртын дууч, морин хуурч нэг дор цуглан дуу хуураа өргөсөн юм. Дундговь аймаг энэ жил түүх соёлоо сурталчлах хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулж буйгийн нэг нь "Уяхан замбуу тивийн наран" дөрвөн жил тутам нэг удаа болдог наадам юм. Мөн ирэх есдүгээр сарын 10, 11-нд “Адууны өв соёл” наадам хийж унага тамгалах, хул залах ёслол, адууны өв соёл, эдлэл хэрэгсэл, ардын урлагийн тоглолт хийх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.