images

Бразилийн шинэ ерөнхийлөгч тодров

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-31


     Өчигдөр Бразил улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж ерөнхийлөгч асан Луис Инасио да Силва 50,87 хувийн саналаар ялалт байгуулав. Да Силва нь 2003-2010 оны хооронд тус улсын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан бөгөөд энэ сонгуулиар гуравдахь удаагаа сонгогдсон нь Бразилийн түүхэнд анхны тохиолдол байлаа. Түүний өрсөлдөгч нь одоо эрх барьж буй ерөнхийлөгч Жайр Болсонаро байсан бөгөөд хоёр нэг дэвшигчийн хооронд амаргүй ширүүн өрсөлдөөн болж, ялигүй бага хувийн саналаар да Силва ялалт байгуулжээ. Түүний өрсөлдөгч 49,13 хувийн санал авсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.