Цэргийн 124 дүгээр анги галчийнхаа хуримыг зохион байгуулж өгчээ
Хөдөөгийн баясгалан
2023-07-07
Баянхонгор аймгийн Баянговь сумын 5 дугаар багт байрлах Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 143 дугаар ротын хамт олон ангийнхаа уурын зуухны галч Х.Энхсайханд иж бүрэн гэр барьж өгч, гэрлэх ёслолыг нь зохион байгуулжээ. Тэд энэ арга хэмжээг өнгөрсөн сарын 30-нд сумынхаа Соёлын төвийг чимэглэж, тайз засаж тохижуулан хийсэн байна. Залуу хосууд энэ өдөр гал голомтоо бадрааж, сүйн бөгжөө солилцон гэрлэлтээ батлуулсан бол хуримын гэрчээр салбарын бие бүрэлдэхүүн, хосуудын төрөл төрөгсөд оролцжээ. Энэхүү санаачлагад Баянговь сумын иргэд дэмжлэг үзүүлэн гэрийн модыг нь бэлэглэж бусад эд материалаар тусалсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.