Сумын сурагчид нэгэндээ англи хэл заана
Чихэнд чимэгтэй
2022-10-27
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Англи хэлний зөвлөгч сурагч” хөтөлбөр энэ сарын 24-нөөс ирэх оны 5 дугаар сар дуустал Дундговь аймгийн Сайнцагаан суманд хэрэгжихээр болжээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд, аймаг, нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрт тус сумын “Цэгц билиг” дунд сургууль шалгарсан байна. Тус хөтөлбөрийн чиглүүлэгчээр англи хэлний багш Г.Наранбум, зөвлөгчөөр 12 дугаар ангийн сурагч Б.Билгүүн нар ажиллах юм. Б.Билгүүн нь 2020 оны “Access” англи хэлний хөтөлбөрийн төгсөгч бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-д нэг жил суралцаж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.