Өсвөрийн шатарчид Азийн аваргаас амжилт дүүрэн ирэв
Чихэнд чимэгтэй
2022-10-26
Өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн Индонези улсад өндөрлөв. Манай улсаас найман насны ангилалд тав, 10 насны ангилалд хоёр, 14-18 насны ангилалд гурав, нийт 11 тамирчин өрсөлджээ. Баг тамирчдаас найман насны ангилалд О.Оюун-эрдэнэ сонгодог төрөлд хүрэл, түргэвчилсэн төрөлд хүрэл, түргэн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Мөн И.Цэлмүүн 2022 оны дэлхийн аварга Энэтхэг улсын тамирчныг хожиж, мөнгөн медаль хүртсэнээс гадна сонгодог стандарт төрөлд 4 дүгээр байрт шалгарчээ. 10 насны ангиллын тамирчин Б.Буянхишиг мөн хувийн дүнгээр дэлхийн аваргуудыг ардаа хийж, тусгай байранд шалгарав. Нас ахиж найман насны төрөлд оролцсон тус багийн отгон тамирчин Б.Бат-Амгалан мөнгөн медаль хүртжээ. Багийн дасгалжуулагчаар шатрын спортын дэд мастер Г.Энхбаяр, "Стейниц" академийн захирал Г.Мөнхбаяр нар ажиллажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.