Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдүүдээр мод тариулав
Чихэнд чимэгтэй
2022-10-26
Архангай аймгийн прокурорын газар, БОАЖГ хамтран, хууль бусаар мод бэлтгэж ял шийтгэгдсэн этгээдүүдэд сургалт хийсэн талаар МОНЦАМЭ агентлаг өнөөдөр мэдээллээ. Модны экологийн ач холбогдол, мод тарих заавар зөвлөгөө, мод ургах үйл явцын талаар хийсэн энэ сургалтын дараа тэдгээр хүмүүс “Тайрах биш тарьцгаая” гэсэн уриалга гаргаж, аймгийн төвийн Булган уулын урд энгэрт 150 ширхэг шар хуайс, 150 ширхэг хайлаас мод тарьсан байна. Улмаар тарьсан модныхоо арчилгаа, усалгааг тэд өөрсдөө хариуцах болжээ. Архангай аймгийн хэмжээнд хууль бусаар мод бэлтгэх зүйл ангиар ял шийтгэгдсэн 18-40 насны 30 гаруй хүн байдгийн 10 нь аймгийн төв Эрдэнэбулган суманд байдаг аж. Эдгээр хүмүүс дээд тал нь 600 ширхэг мод тайрсан гэнэ.
Гэрэл зургийг МОНЦАМЭ агентлаг
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.