Парисын солонгос киноны наадам өнөөдөр эхэлнэ
Анд нөхдийн мэдээ
2022-10-25
17 дахь удаагийн Парисын солонгос киноны наадам өнөөдөр Парис хотын "Publicis Cinemas" театрт нээлтээ хийнэ. Ирэх сарын нэгэн хүртэл үргэлжлэх уг наадамд 68 солонгос кино оролцож байна. Кино наадам Солонгосын нэрт найруулагч Чой Гүк Хий-гийн “Амьдрах сайхан” киногоор эхэлж Им Сан Сү найруулагчийн “Аз жаргалын орон руу” киногоор хаалтаа хийнэ. Өнгөрсөн жилийн уг кино наадмын салхийг хагалж байсан Рюү Сын Ван найруулагчийн “Escape from Mogadishu” киноны тасалбар бүрэн зарагдаж дуусчээ. Кино наадмыг зохион байгуулагч Давид Тредлер “Сүүлийн үеийн солонгос кино огт өөр түвшинд хүрч чадсаныг бид энд нотлон харуулах гэж байна. Өнөөдрийн наадамд олон төрөл жанрын солонгос кино оролцож байна” хэмээн хэлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.