Нидерланд: Унасан навчийг цэвэрлэхгүй
Анд нөхдийн мэдээ
2022-10-25
Нидерландын томоохон хотуудын нэг болох Эйндховен хотын захиргаа байгаль, ургамал судлаач эрэмтэдтэй зөвлөлдсөний үндсэн дээр хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хагдарч унасан навчисыг түүж цэвэрлэх биш байгальд нь үлдээж хотын гоо үзэмжид илүү таатай байхаар засаж янзалж байх шийдвэр гаргажээ. Энэ сарын 24-ний өдөр тус хотын захиргааны албаны хүн хэвлэлд энэ тухай ярилцлага өгөхдөө “Урд өмнө нь бид хагдарч унасан навчисыг зайлуулж цэвэрлэн хотоо үзэмжтэй болгодог хэмээн андуурч ирсэн юм. Байгалийн навчисыг байгальд нь үлдээснээр хот хүрээлэн жинхэнэ гоо үзэмжтэй харагддаг бөгөөд үүнээс гадна байгаль экологийн талаасаа хогийн ургамлаас сэргийлэх, хөрсөнд ус чийг сайтар хадгалж байдаг зэрэг олон төрлийн ач тустай юм” хэмээн хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.