images

Ерөнхийлөгч Жо Байден биеэр үлгэрлэж вакцин тариулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-25


     Ирэх өвлийн ид хүйтнээр АНУ-д ковид 19 болон амьсгалын замын өвчин, ханиад дэлгэрэх магадлалтай гэсэн эрдэмтдийн судалгаа гарсан бөгөөд үүнтэй холбогдуулан тус улсын ерөнхийлөгч Жо Байден ард түмэндээ вирусын эсрэг вакцин хийлгэхийг уриалж өөрийн биеэр ковид 19-ийн вакцин тариулав. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан Пьер мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч ард түмэндээ эрүүл мэндээ хамгаалахыг уриалахаас гадна вакцин ямар нэгэн аюулгүй болохыг, мөн орон даяар үнэгүй хийгдэж байгаа болохыг мэдэгдэж ковид 19-ын вакцин тариулсан юм” гээд хүйтэрч эхлэхэд янз бүрийн ханиад томуу дэлгэрэх магадлал өндөр байгаа учраас одоо вакцин тариулах зайлшгүй шаардлагатай байгааг хэлэв. Ерөнхийлөгч Ж.Байден өмнө нь хоёр тун вакцин хийлгэсэн байсан бөгөөд өнгөрсөн 7 дугаар сарын 19-нд ковид 19-ийн халдвар аван даруй эмчлүүлж байсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.