АНУ-ын Ногоон картны бүртгэл хоёр долоо хоногийн дараа дуусна
Чихэнд чимэгтэй
2022-10-25
Ногоон карт гэгддэг АНУ-ын Төрийн департаментын Олон үндэстний визийн 2024 оны хөтөлбөрийн (Diversity Visa Program) бүртгэл үргэлжилж байна. Бүртгэл эхэлснийг Улаанбаатарт суугаа АНУ-ын ЭСЯ өнгөрөгч 5-ны өдөр зарласан юм. 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа уг хөтөлбөр нь АНУ-д цагаач бага илгээдэг улсын иргэдэд тус улсад хууль ёсоор байнга оршин суух, суралцах, ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог юм. Сугалаагаар жил бүр дээд тал нь 55 мянган гадаадын иргэнийг сонгон хүлээж авдаг бөгөөд 2024 оны сугалааны бүртгэл 11 дүгээр сарын 8-нд дуусна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.