ЖДҮ эрхлэгч 34 аж ахуй нэгж зээл авахаар боллоо
Чихэнд чимэгтэй
2022-10-25
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах Хорооны хурлаар эхний ээлжид 34 төсөлд 6 тэрбум 167 сая төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо. Харин хоёрдугаар ээлжид эрэмбэлэгдсэн 17 төслийн санхүүжилтийг зээлийн эргэн төлөлтийн орлогоос төвлөрүүлэн санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэхүү хөнгөлөлттэй зээл авах төслийн материалыг 6-7 сад хүлээн авсан байна. Сарын хугацаанд 867 төслийн 105.4 тэрбум төгрөгийн хүсэлт ирснээс 571 аж ахуйн нэгж зээлийн хүсэлтээ цахимаар баталгаажуулсныг сонгон шалгаруултад оруулжээ Эдгээр төслийн 226 нь Улаанбаатар хотынх бөгөөд эцсийн шатанд ийнхүү 51 төсөл шалгарч эхний ээлжийн 34 нь зээл авахаар болов.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.