images

Хөгжим тоглонгоо мэс засал хийлгэжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-21


     Италийн Ром хотын мэс заслын эмнэлэгт нэгэн хөгжимчин эр тархины хавдар авахуулах мэс засалд орсон бөгөөд 9 цаг үргэлжилсэн уг хагалгааны туршид өвчтөн саксфон хөгжим тогложээ. “Дурлалын түүх” киноны ая болон Италийн төрийн дуулал зэргийг тоглосоор амаргүй хүнд мэс заслыг амжилттай давж чадсан хөгжимчин эр удалгүй эрүүл саруул болж эмнэлэгээс гарчээ. Мэс заслыг гардан хийсэн эмч Кристиан Брониа “Өвчтөний хавдар нь тархины маш гүнд, тун амаргүй байрлалд байсан. Хөгжим тоглоход хүн нотоо санаж тархи болон арван хуруу ажиллаж байдаг. Энэ нь бидний мэс ажилбар амжилттай дуусахад их дөхөм болсон” гээд, хөгжим тоглож байсан учраас өвчтөний тархи айдас түгшүүргүй амар амгалан байсан болохыг хэлжээ. Мэс засал хийлгэж байхдаа хөгжим тоглох саналыг өвчтөн өөрөө гаргасан бөгөөд эмнэлэгийн баг хэлэлцээд түүний хүсэлтийг ёсоор болгосон нь энэ ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.