54 мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийг судалжээ
Анд нөхдийн мэдээ
2022-10-21
Германы Макс Планкийн хүрээлэнгийн судалгааны баг ОХУ-ын Алтайн хязгаараас 54 мянган жилийн өмнө амьдарч байсан 13 неандерталь хүний шарил олж илрүүлэн судалжээ. Эдгээр нь ойр төрлийн 5 хүүхэд, 7 эрэгтэй, 6 эмэгтэй хүн байсан бөгөөд тус хүрээлэнгийн генетикч эрдэмтэн Бенжамин Петр “Эдгээр неандерталь хүмүүс байгалийн хатуу бэрх нөхцөлд багахан овог бүлэг үүсгэн амьдарч байсан байна. Тэд хоорондоо маш ойр дотно холбоотой, зарим талаараа өнөөгийн хүмүүстэй төстэй юм уу ч гэх бодол төрсөн” хэмээн “Nature” сэтгүүлд ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.