images

Индиан бүсгүй сансарт нисэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-20


     Америкийн уугуул индиан гаралтай, 45 настай бүсгүй Николь Манн “Space X” хөлгөөр сансарт амжилттай нисжээ. Олон улсын сансрын төвд буй түүнтэй холбоо барихад тэрбээр сансар огторгуйн талаарх сэтгэгдлээ хэлэхдээ “Сансрын уудмаас харахад манай дэлхий нүдээ салгахын аргагүй гайхамшигтай сайхан харагдсан. Сансар огторгуй хэмээх асар уудам орон зайн дотор цэнхэр гариг маань үнэхээр гэрэлтэн харагдсан” хэмээснийг “Associated Press” агентлаг мэдээллээ. Америкийн Калифорни мужийн Пэнгрүв хотын уугуул, индианы Ваилаки овгоос гаралтай уг бүсгүй сансар огторгуйн тухай ямар ч төсөөлөлгүй бага насанд ээж нь “эерэг энерги”-ийн тухай анхны ойлголтыг өгсөн бөгөөд түүний хүчээр сансрын уудамд аялж чадсан тухай дурдаад “Ээжийнхээ өгсөн овгийн сахиустайгаа хамт аялсан” хэмээн өгүүлжээ. Манн АНУ-ын Зэвсэгт хүчний далайн цэргийн сургууль, Стэнфордын их сургуулийг механик инженерийн мэргэжлээр дүүргэсэн бөгөөд цэргийн алба хааж, байлдааны онгоцны нисгэгчээр ажиллаж байгаад 2013 онд NASA-гийн сансрын нисгэгчдийн багт элссэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.