images

Сайд асан А.Ариунзаяа Германы канцлертай мэндчилсэнээ тайлбарлав

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2022-10-19


     Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх А.Ариунзаяа Германы айлчлалын үеэр канцлер О.Шольцтой өвдөг нугалан мэндчилсэн явдалдаа тайлбар хийв. Twitter хуудсандаа бичихдээ тэрбээр “Хамгийн ардчилсан, чөлөөт улсад ч багаас нь зөв ёслох этикет зааж өгдөг. Толгой бөхийхгүй байх нь мөн нүд рүү харах боломж” хэмээн бичжээ. @Batuka_UB хэмээх нэгэн хэрэглэгч энэ жиргээний доор германаар “Сайхан л ёсолсон шүү дээ. Тайлбар ямар хэрэг байна?” гэсэнд А.Ариунзаяа “Би хар хувцас өмсөх дуртай. Гэхдээ аливааг харлуулах дургүй” хэмээн мөн германаар бичсэн байна. Европын хэл соёл гадарлах монголчууд, тэр дундаа герман хэлтнүүдийн дунд энэ ёсолгоог книксэн гэдэг бөгөөд франц, орос хэлээр реверанс гэж хэлдэг. Энэ төрлийн ёсолгоог хийхдээ Европт хуучин цагт тахимаараа нэлээд бохирдог байсан бол одоо үед, А.Ариунзаяагийн хийсэнчлэн тун үл мэдэг нугалдаг болжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.