images

Монголын хорих газрын эмэгтэй хүмүүжигчид олон улсын шатрын тэмцээнд түрүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-10-19


     Дэлхийн хорих ангийн хүмүүжигчдийн дунд болсон олон улсын шатрын тэмцээнд Монголын эмэгтэй баг тэргүүн байр эзэллээ. FIDE буюу Дэлхийн шатрын холбоонооc Чикаго хотын шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагатай хамтран зохион байгуулсан энэ тэмцээнд АНУ, Беларусь, Герман, Норвеги, Австрали, Канад зэрэг 46 улсын эрэгтэй, эмэгтэй 85 баг оролцсон бөгөөд манай улсын хувьд 415, 427, 407 дугаар хорих ангиудаас эрэгтэй хоёр, эмэгтэй нэг баг тоглосон байна. Нэг жилийн өмнө болсон анхны тэмцээнд манай баг мөн алтан медаль хүртсэн юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.