images

Монголын ойг хамгаалахад Финланд улс туслахаар болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-10-19


    Ой хамгаалах, нөхөн сэргээх, ойн менежмэнтийг хэрэгжүүлэх арвин туршлагатай Финланд улстай монголчууд хамтран ажиллахаар боллоо. БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж Финландын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Нина Васкүнлатиг өчигдөр хүлээн авч уулзсан бөгөөд энэ салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Финланд улсад нэг мод тайрвал дөрвөн мод тарьдаг журамтай бөгөөд 5.5 сая хүнтэй энэ улсад жилдээ 150 сая мод шинээр суулгадаг. Тус улсын газар нутгийн 75 хувь нь ой мод, Европын хамгаалалттай ой модны талаас илүү хувь нь Финландад байдаг байна. Тус улсын нэг хүнд ногдох модны тоо Европын бусад орны дунджаас даруй 16 дахин их юм.  

Гэрэл зургийг: МОНЦАМЭ агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.