images

Лондонд Азийн кино наадам болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-19


     Энэ сарын 19-30-ны өдрүүдэд Английн Лондон хотод 7 дахь удаагийн Азийн кино наадам болно. Наадамд Азийн шилдэг 50 кино оролцох бөгөөд үүний 11 нь солонгос кино байгаа ажээ. Энэ удаагийн наадмын гол онцлог нь Лондоны киноны холбооноос шилдэг бүтээлийн “Asian Film Awards” шагналыг олгож эхлэх юм байна. Наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч хэлэхдээ “Холбооны гишүүд урилгаар оролцож буй кинонуудаас шалгаруулж уг шагналыг олгох бөгөөд энэ нь шинээр төрөн гарч ирж буй Азийн залуу найруулагчдын чансааг тодорхойлох юм” гэжээ. Энэхүү кино наадамд Солонгосын алдарт жүжигчин И Жон Жэ урилгаар оролцох бөгөөд түүний тоглосон “Hunt” киногоор наадам нээлтээ хийх юм байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.