Николас Кэйж 58 насандаа охинтой болжээ
Анд нөхдийн мэдээ
2022-10-19
Холливүүдийн жүжигчин Николас Кэйж дуучин Кэлли Кларксоны хөтөлдөг алдартай ток шоунд оролцох үеэрээ, дөнгөж мэндэлсэн охиндоо ямар нэр өгсөн тухайгаа “Алдарт Жон Леннон болон өөрийн аав Огэст Коппола нарын нэрнээс авч Леннон Оги гэсэн нэр өгсөн” хэмээн ярьжээ. Түүнд өмнөх эхнэрээс нь төрсөн Вэстон Коппола Кэйж болон Калэл Коппола Кэйж хэмээх хоёр хүү байдаг бөгөөд одоо ийнхүү бүл нэмж гурван хүүхэдтэй болжээ. Тэрээр сая мэндэлсэн охины ээж болох одоогийн эхнэр япон гаралтай Шивата Рикотойгоо 2019 онд Японд хийсэн кино зураг авалтын үеэр танилцан дотносож удалгүй гэрлэлтээ батлуулсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.