“Youtube”-ээс мөнгөн товч хүртэв
Чихэнд чимэгтэй
2022-10-19
“Хөсөгтөн” хамтлагийн хуурч В.Батзориг “Youtube” сувгийн дагагчдын тоо 100 мянгыг давахад олгодог “Silver button”-ы эзэн болов. Монгол ардын урлаг сурталчилдаг түүний сувгийн дагагчид энэ тоонд хэдийнэ хүрснээр барахгүй одоогоор 239 мянга болоод байгаа бөгөөд “Шагналаа авахгүй хэнэггүйтэж явсаар сая л авлаа” хэмээн Фэйсбүүк хуудсандаа тэрбээр өнөөдөр бичжээ.
Монголын “Youtube” суваг хөтлөгчдөөс 2017 онд анх “Silver button” авсан бол өдгөө ийм товчтой хүн олон бий төдийгүй энэ жил “Asmr Sound Queen” хэмээх суваг хөтөлдөг Э.Зола анхны алтан товчны эзэн монгол хүн болсон билээ. “Youtube” компани 100 мянган дагагчтай сувагт мөнгөн товч, нэг сая хүрсэнд нь алтан, 10 сая дагагчтайд алмазан товч бэлэглэдэг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.