Эмээл үйлдвэрлэдэг компани шилдгээр шалгарав
Чихэнд чимэгтэй
2022-10-19
МҮХАҮТ, “Alibaba JDM Mongolia” компанийн хамтран зохион байгуулсан “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяны үеэр болсон шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах арга хэмжээнд, монгол эмээл үйлдвэрлэдэг “Цайны их зам” компани тэргүүлжээ. Орон нутагт жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнес эрхэлж буй иргэдийг дэмжих, тэдний бүтээсэн шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулж, гадаадын зах зээлд таниулах зорилготой, гурван үе шат бүхий энэ аянд 21 аймгийн 86 үйлдвэрлэгч оролцсон байна. Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Цайны их зам” компани энэ шалгаруулалтад тэргүүлснээр дэлхийн хамгийн том онлайн дэлгүүр alibaba.com-д нэрийн дэлгүүрээ нээх эрхийн эзэн болов. Энэ компанийн эмээл нь уламжлалт монгол эмээлийг ковбой загвартай нийлүүлснээрээ онцлог аж. Аяны хоёрдугаарт байрт Сэлэнгэ аймагт хоол амтлагч үйлдвэрлэдэг “Ширхэнцэг өгөөж”, гуравдугаар байрт Өмнөговь аймагт ингэний сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Ингэн тагш” компани тус тус шалгарав. Уралдааны зорилго нь орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломжийг нээх явдал юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.