Аюулгүй жишиг хороолол гал унтраах багажтай боллоо
Чихэнд чимэгтэй
2022-10-19
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын гуравдугаар багийн “Баянбулаг” хорооллыг аюулгүй жишиг хороолол болгох төслийн нээлт өнгөрөгч 4 дүгээр сард болсон юм. Ингэхдээ гэмт хэргийг бууруулах, галын эрсдлийг хумих зорилго тавьж 82 өрхийг хамруулсан билээ. Тэгвэл саяхан тус хорооллын дөрвөн гудамжинд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл байршуулсан байна. Мөн 24 цаг ажиллах хяналтын камер, стандартад нийцсэн хогийн сав байршуулж, цахилгаанаас үүдэлтэй галын эрсдлийг арилгахаар цахилгааны гадна, дотно монтажны утсыг сольжээ. Түүнчлэн өрхүүд хашаагаа жигдлэх, мод тарих үүрэг хүлээж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.