Ах дүү хоёр 77 жилийн дараа уулзжээ
Чихэнд чимэгтэй
2022-10-19
Австралийн иргэн 79 настай Жэофф, түүний төрсөн ах, Английн иргэн 83 настай Тэд Ноббс нар салснаасаа хойш 77 жилийн дараа анх удаа уулзжээ. 1945 онд тэдний эх нас барж, эцэг нь бага насны дөрвөн хүүгээ тэжээж чадахгүйн улмаас бага хүүгээ айлд өргүүлсэн байна. Тэгэхэд хоёр настай байсан Жэоффийг өргөж авсан айл 1951 онд Австрали улсад очиж суурьшсан бөгөөд тэр цагаас хойш ах дүү нар бие биенээсээ сураг тасарчээ. 2014 онд Жэофф хамаатан садныхаа сургийг гаргаснаар ах дүү хоёр холбоо барьж нэг нэгнээ мэдэлцэн утсаар ярьдаг болсон байна. Ах дүү дөрвийн нэг Жон 2010 онд нас барсан бол удаах дүү Билл нас өндөр, бие тэнхээ муу тул дүү рүүгээ явж чадсангүй. Харин том ах Тэд Англиас 22 цаг нисч, Австралийн Сиднейд суудаг дүү дээрээ очжээ. Ах дүү хоёр хамтдаа аялах, Жэоффын ач охины хуриманд оролцохоор төлөвлөсөн гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.