images

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга АНУ-д айлчилна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-07


     НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэ сарын 7-ноос 9-ний өдрүүдэд АНУ-д айлчилна. Й.Столтенберг тус улсад хийх айлчлалынхаа үеэр Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкэн, Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан зэрэг өндөр албан тушаалтнуудтай уулзана. НАТО-гийн албаны хүн энэхүү айлчлалын зорилгын талаар “Yonhap News” агентлагт мэдээлэхдээ "НАТО-гийн хэлэлцэх асуудлын хүрээнд Украинд дэмжлэг үзүүлэх, Хятадаас тулгарч буй сорилтод хариу өгөх, батлан ​​хамгаалахын хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг өргөн хүрээний асуудлаар ярилцана" гэжээ. Албаны хүний ​​тайлбараас үзвэл Хятадтай холбоотой аюулгүй байдлын, тухайлбал Хятадын нисэгчгүй агаарын хөлөг АНУ-ын агаарын орон зайд саяхан нэвтэрсэн зэрэг асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Мөн сүүлийн үеийн дайны нөхцөл байдлын үнэлгээ, тэр дундаа Барууны орнууд Украинд үзүүлэх цэргийн нэмэлт тусламжийн чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөг мөн дүгнэх юм байна. Түүнээс гадна тус улстай НАТО-гийн гишүүн Турк улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн байдалд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг хэлэлцэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.