10 сая гаруй судрыг тоолж дуусав
Чихэнд чимэгтэй
2022-10-19
БНХАУ-ын Төвдийн ӨЗО-нд үргэлжилж буй "Төвдийн арван жил" хөтөлбөрийн хүрээнд, нийслэл Лхас хотын эртний Бодала ордонд хадгалагдаж буй эртний ном, сурвалж бичгүүдийн тооллого дөрвөн жил үргэлжилсний эцэст өчигдөр дууссаныг албаны хүмүүс мэдээлэв. Үе үеийн Далай лам нарын сууж байсан Бодала ордонд буй ном судрыг хамгаалах, ашиглах төсөл 2018 оны эцсээр эхэлсэн бөгөөд тэдгээр ном, сурвалж бичгийг тоолох, бүртгэх төдийгүй хамгаалалт, ашиглалтыг боловсронгуй болгох ажил өнөө хэр үргэлжилж байна. Ботала ордонд хэдэн зууны турш хуримтлагдсан хятад, төвд, манж, монгол, санскрит болон бусад хэл дээрх эртний ном, сурвалж бичгийн тоо хэмжээг ойролцоогоор 10 сая хэмээн үзэж буй бөгөөд тэдгээрийн агуулга нь шашин, уран барилга, урлаг, анагаах ухаан, түүх, хэл, утга зохиол, гүн ухаан зэрэг олон салбарыг хамарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.