images

Монголбанк 15 тонн алт худалдаж авчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-10-19


     2022 оны 9 дүгээр сарын байдлаар Монголбанкны худалдан авсан алт 15 тоннд хүрэв. Энэ нь өнгөрсөн оны мөн сарын үзүүлэлттэй харьцуулбал 1 хувиар илүү юм. Өнгөрөгч 9 дүгээр сард тус банк аж ахуйн нэгж, иргэдээс 2.4 тонн алт худалдан авчээ. Сар сараар тооцвол энэ онд хамгийн бага алт худалдаж авсан сар нь 4 дүгээр сар (358 кг) байсан бол өнгөрөгч наймдугаар сард хамгийн их буюу 2.9 тонн болсон байна. Наймдугаар сард тус банк тухайн сард нэг грамм алтыг 55 доллар буюу 184 мянга 565 төгрөгөөр авч байжээ. Монголбанк энэ жил доод тал нь 24 тонн алт худалдан авах төлөвлөгөөтэй байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.