images

Дэлхийн аваргын төлөө Герман улсыг зорилоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-10-11


    Дэлхийн аварга шалгаруулах бүжгийн тэмцээнд стандарт бүжгийн төрлөөр оролцох “Хатантуул” хамтлагийн тамирчид өчигдөр Герман улсыг зорилоо. Тэд тэмцээнээс тав хоногийн өмнө Берлин хотод очиж бэлтгэл хийх ажээ. Монгол улсын бүжгийн спортын 28 удаагийн аварга тус баг энэ удаа 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр Берлинийг зорьжээ. Манай улсаас уг тэмцээнд гурван хамтлаг нийт 107 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм. “Мoon dance”, “Star” бүжгийн хамтлагууд бусад төрөлд өрсөлдөх бөгөөд энэ сарын 5-ны өдөр Герман улсыг зорьсон байна. “Дэлхийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээн нь өнөө жил анх удаа нэг өдөр, нэг талбайд зохион байгуулагдах гэж байгаагаар онцлог” хэмээн Монголын бүжгийн спортын холбоо цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.