Угандад газрын тосны өрөмдлөг хийж эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-26
Уганда улс мягмар гарагаас Альберт нуурынхаа эрэг орчмоос арилжааны зорилгоор газрын тос өрөмдөж эхэллээ. Тус улсын ерөнхийлөгч Иовери Мусевени “China National Offshore Oil Corporation”-аар “Kingfisher” газрын тосны ордод өрөмдлөг хийлгэж буйг зарласан байна. Мөн тэрбээр Африк тив колоничлолтой тэмцэж байсан цаг үеэс одоог хүртэл Хятад улс хамтран ажиллаж байгаад талархжээ. Угандагийн Үндэсний газрын тосны компанийн гүйцэтгэх захирал Просковиа Наббанжа тус газрын тосны ордод 31 цооног гаргаж өдөрт 40 мянган баррель газрын тос олборлоно гэсэн байна. Мөн тэрбээр “Tilenga” газрын тосны ордод Францын “TotalEnergies” компаниар өрөмдлөг хийлгэж 426 цооногоос өдөрт 190 мянган баррель нефть олборлох гэж буйг мэдэгджээ. Гэхдээ 2025 оноос газрын тосоо боловсруулж олон улсын зах зээлд нийлүүлдэг болох ажээ. Угандагийн Эрдэс баялаг, эрчим хүчний яам 2006 онд 6.5 тэрбум баррель газрын тосны 1.4 тэрбумыг нь арилжаалах боломжтойг тогтоож байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.