НҮБ-ын Хүүхдийн сан Хойд Солонгост тусламжийн бараа хүргэв
Анд нөхдийн мэдээ
2023-01-26
НҮБ-ын Хүүхдийн сангаас эм тариа зэрэг хүмүүнлэгийн тусламжийн барааг энэ сарын эхээр Хойд Солонгост хүргэсэн тухай “RFA” радио мэдээлэв. Энэ тухай тус сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн олон нийттэй харилцах албаны ажилтан "Энэ сарын эхээр эм, эмчилгээний сүү, тэжээлийн бүтээгдэхүүн агуулсан 16 чингэлэг тус улсын Нампо боомтод хүрсэн бөгөөд одоогоор Пёнян дахь ЭМЯ-ны эмнэлгийн төв агуулахад шилжүүлж хүмүүст хүргэхэд бэлэн болоод байна" гэж мэдэгдсэн байна. НҮБ-ын Хүүхдийн сан өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээр хүүхэд, жирэмсэн эхчүүдэд зориулсан вакцин, ариун цэврийн хэрэгсэл зэргийг мөн хүргэсэн юм. Үүнд 32860 тун сүрьеэгийн эсрэг вакцин, 69050 тун улаан бурханы вакцин, 43330 тун сахуу татрангийн вакцин зэрэг багтжээ. Тус улс 2020 оны нэгдүгээр сараас эхлэн цар тахлын халдвар орж ирэх, тархахаас сэргийлэх зорилгоор гадаадын иргэдийг гаргаж, хилээ хаагаад байсан юм. Тус сангийн албаны хүн "Бид Хойд Солонгос дахь ажилчидтайгаа өдөр бүр цахимаар харилцаж байгаа. Удахгүй тус улсын хил нээгдэнгүүт гадаад ажилчдаа илгээх болно” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.