Японы эртний булшнаас 2.37 метр урт сэлэм олджээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-26
Эртний Японы нийслэл байсан Нара мужийн нутаг дахь эртний булшнаас урьд өмнө байгаагүй том хэмжээний 64 см өндөр, 31 см өргөнтэй хүрэл толь, 2.37 метр урттай, могой хэлбэртэй төмөр сэлэм олдсон байна. Уг олдворыг тус мужийн Кашихара хотын Археологийн судалгааны хүрээлэн, Нара хотын Боловсролын газрын судлаачид IV зууны сүүл үед хамаарах уг булшинд археологийн малтлага хийж илрүүлсэн байна. Мэргэжилтнүүд үүнийг Японы эртний хүрэл урлалын шилдэг бүтээл гэж үнэлсэн тухай “Asahi Shimbun” сонин мэдээлжээ. Кашира хотын Археологийн хүрээлэн эвдэрч гэмтэлгүй сайтар хадгалагдсан энэхүү олдворыг агуулсан модон байгууламжийг үргэлжлүүлэн судлахаар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.