Ромын пап: “Ижил хүйстэн бол гэмт хэрэг биш”
Анд нөхдийн мэдээ
2023-01-26
Ромын пап Франциск өчигдөр “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагадаа "Ижил хүйстэн бол гэмт хэрэг биш" гэжээ. Дэлхийн олон улс ижил хүйстнүүдийг гэмт хэрэгт тооцдог хэвээр байгаа нь шударга бус хэмээн тэрбээр мөн хэлжээ. Одоогийн байдлаар дэлхийн 67 улс ижил хүйстнүүдийг гэмт хэрэг гэж хууль ёсоор тодорхойлсон байдаг. Эдгээр улсуудын 11 нь ижил хүйстнүүдийг гэмт хэрэгтэн хэмээн үзэж цаазаар авдаг хуультай ажээ. НҮБ ижил хүйстнүүдийг гэмт хэрэгтэн гэж үзэх нь хувийн нууц, хувийн эрх чөлөөнд халдаж, хүний эрхийг хамгаалах олон улсын хуулийг зөрчиж байгааг дурдаад ийм хуулиудыг цуцлахыг уриалсан байна. Пап лам эдгээр хуулиудыг шударга бус гэж мэдэгдээд католик сүм ижил хүйстэн байхыг гэмт хэрэгт тооцож буйг хүчингүй болгохын төлөө ажиллах ёстой гэж мэдэгджээ. Тэрбээр "Бид бүгд Бурханы хүүхдүүд бөгөөд Бурхан биднийг байгаагаар нь хайрладаг” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.