Египетэд эртний хотын туурь олджээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-26
Египетийн өмнөд хэсгийн Луксор хотын дэргэдээс 1800 жилийн өмнөх Ромын эрин үед байгуулагдсан хотын туурь илэрсэн тухай дотоодын хэвлэлүүд мэдээлэв. Тус улсын Эртний олдворын зөвлөлийн тэргүүн Мустафа Важири “Эдгээр олдворууд нь Нил мөрний эргээс олдсон хамгийн эртний бөгөөд хамгийн чухал хотын туурь юм” гэжээ. Тус зөвлөлийн мэдээлснээр хэд хэдэн орон сууцны барилга болон тагтаа зэрэг шувуудад зориулан байгуулсан дугуй хэлбэртэй байгууламж мөн олдсон байна. Түүнчлэн туурь дотроос Ромын эзэнт гүрний үеийн ваар, багаж хэрэгсэл, хүрэл зоос, хаадын булш, сүм хийд, оршуулгын танхим зэрэг асар их хэмжээний олдворуудыг илрүүлжээ. Тус нутагт 2021 онд одоогоос 3000 жилийн өмнө байгуулагдсан гэх түүхэнд хамгийн том хот суурин болох "Алтан хот"-ын туурь илэрч байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.