images

Хятадад үйлдвэрлэсэн жолоочгүй галт тэрэг Истанбулд явж эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-25


     Истанбулын төвийг шинэ нисэх онгоцны буудалтай холбох 34 километр урт шинэ метроны шугамын нээлтийн ёслол өнгөрсөн ням гарагт Туркт болж, түүгээр нь цагт 120 километр хүртэл хурдлах хүчин чадалтай Хятадад үйлдвэрлэсэн жолоочгүй автомат цахилгаан галт тэрэг үйлчилгээнд явж эхэллээ. Нээлтийн үеэр Туркийн ерөнхийлөгч Р.Эрдоган “Өдөрт 800 мянган хүн тээвэрлэх багтаамжтай метро Кагитан метроны буудлаас Истанбулын нисэх онгоцны буудал хүртэл 24 минут явна” гэв. Шинэ шугамыг 2020 оны 1 дүгээр сард Туркийн талтай гэрээ байгуулсан Хятадын “CRRC Zhuzhou Locomotive компани бүтээжээ. Гэрээний дагуу 176 вагон нийлүүлэхээс 60 хувийг нь Туркт үйлдвэрлэх ёстой аж. Энэ талаар Хятадын компанийн Турк дэх салбарын менежер Халук Огуз “Одоогоор 40 вагон нийлүүлсэн бөгөөд 136-г нь Анкара дахь үйлдвэрт үйлдвэрлэнэ” гэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.