images

АНУ-руу дүрвэж гарсан хоёр орос иргэн эрх чөлөөтэй болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-25


     Өнгөрсөн намар цэрэг татлагаас зугатаж Берингийн хоолойг гатлан ​​Аляск руу гарсан хоёр орос иргэн гурван сарын дараа суллагдаж эрх чөлөөтэй болжээ. Өнгөрсөн жил ОХУ-ын талаас тэднийг 1971, 1978 онд төрсөн, цэргийн албанд татаагүй, хууль бус үйлдлийнхээ төлөө шийтгэл хүлээхгүйн тулд оргон зайлсан гэж мэдэгдсэн юм. Гэвч тэд Украины дайныг хууль ёсны эсэхэд эргэлзэж, цэрэгт татагдан дайнд орж амь насаа алдахгүйн тулд АНУ-аас орогнол хүсэх гэж ийм үйлдэл хийх болсон тухайгаа Английн “The Economist” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тус сэтгүүлийн мэдээлснээр  Сибирийн эрэг орчмын жижиг хотод амьдардаг байсан Сергей, Максим нар нь багын найзууд бөгөөд засгийн газраа шүүмжилж Украины дайныг эсэргүүцдэг байжээ. Улмаар тэд Максимын жижиг завийг хоол хүнс, түлшээр цэнэглэн өнгөрсөн оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Аляскийн баруун хэсэгт орших алслагдсан St.Lawrence арал руу хөдөлжээ. Олон аюул бэрхшээл даван тус аралд эсэн мэнд хүрч Google Translate ашиглан байж тэндхийн оршин суугчдад учир зорилгоо хэлэн орогнол хүсэхээр ирснээ ойлгуулжээ. Гэвч цагаачлалын албаныхан тэднийг маргааш нь баривчлан Вашингтоны Такома дахь цагдан хорих төвд хүргэсэн байна. Улмаар тэд нэгдүгээр сарын 13-ны өдөр батлан ​​даалтад гарч суллагдсан бөгөөд Украин, Оросын дүрвэгсдийг газарт байрлаж байгаа аж. Хоёр сарын дараа тэд хууль ёсоор ажиллаж, оршин суух боломжтой болох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.