images

Хөлбөмбөгийн түүхэнд шүүгч анх удаа цагаан карт гаргалаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-25


     Өчигдөр Португалд болсон “Sporting Clube de Portugal”-ын эмэгтэй хөлбөмбөгчдийн тоглолтын үеэр шүүгч цагаан карт гаргасан тухай “The Sun” сонин мэдээлжээ. Тоглолтын эхний 44 дэх минутад "Бенфика" баг 3:0-ээр тэргүүлж байх үед сэлгээний суудалд сууж байсан хэн нэгний бие тавгүйцэж тусламж дууджээ. Хоёр багийн эмнэлгийн ажилтнууд яаралтай хөдөлж, анхны тусламж үзүүлсэн байна. Үүний дараа шүүгч хоёр багийн зүгт шар ч биш, улаан ч биш цагаан карт гаргажээ. Үүнийг харсан хоёр багийн хөгжөөн дэмжигчид эмнэлгийн ажилтнуудыг чиглэн уухайлж, алга ташжээ. Энэ карт нь Португалын лигт нэвтрүүлсэн шинэ дүрэм бөгөөд амжилтыг үнэлж хүндэтгэл илэрхийлэн, шударга сайн тоглосон багт өгдөг болжээ. Үүнийг спортын ёс зүйн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор нэвтрүүлсэн боловч жинхэнэ тоглолтод өмнө нь нэг ч удаа хэрэглэж байгаагүй гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.