images

Шинэ Зеландын ерөнхий сайд огцрох болсон шалтгаанаа өөрөөр тайлбарлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-25


     Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн дараагийн ерөнхий сайдаар сонгогдсон Крис Хипкинсийн хамт тус улсын Вангануй хотын Ратана сүмд болсон ёслолд оролцжээ. Энэ арга хэмжээ нь Ардерн ерөнхий сайдын хувьд олон нийтэд зориулсан сүүлийн арга хэмжээ юм. Ерөнхий сайд уг арга хэмжээний дараа сэтгүүлчидтэй уулзаж албан тушаалаасаа огцрох болсон шалтгаан нь олон нийтийн сүлжээгээр тархсан шүүмжлэлээс шалтгаалаагүй гэдгийг онцоллоо. Ардерн энэ сарын 19-ний өдөр гэнэт огцрох хүсэлтээ илэрхийлэхэд олон мэргэжилтнүүд ажлын ачаалал болон олон нийтийн шүүмжлэлээс болсон гэж тайлбарласан юм. Тэрбээр олон нийтийн тайлбарыг няцааж "Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хайр энэрэл, нинжин сэтгэл, өгөөмөр сайхныг л олж мэдэрсэн" гэжээ. Шинэ Зеландын хамгийн залуу, анхны эмэгтэй ерөнхий сайд Ардерн залуучууд, эмэгтэйчүүд, дэвшилтэт хүмүүсийн дунд ихээхэн нэр хүндтэй байсан ч консерватив үзэлтнүүд түүнийг “гаднаа гяланцаг” хэмээн шүүмжилдэг байсан юм. Тэрбээр дараагийн ерөнхий сайд Хипкинст хандаж "Хүссэнээ зоригтой хий” хэмээн зөвлөөд “Энэ бол түүнд эх орондоо анхдагч, удирдагч болж чадах ганц зам юм” хэмээн хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.