images

АНУ-д 1.6 тонн гурилаар дэлхийн хамгийн том пиццаг хийжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-24


     “Pizza Hut” компани YouTuber Эрик Дэкертэй хамтран дэлхийн хамгийн том пицца хийсэн тухай “New York Post” сонин мэдээллээ. Энэхүү аварга пицца бүтээх ажиллагаа энэ сарын 18-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотод болсон бөгөөд Дэкер болон "Pizza Hut" компанийн ажилтнууд 1299 м/кв том пицца хийж Гиннесийн дээд амжилтыг тогтоосон байна. Тэд эхлээд зуурсан гурилаа талбай дээр дэлгэн нимгэлж хэмжээг нь тааруулсны дараа улаан лоолийн соус асган бусад хачир, чимэглэл хийжээ. Дараа нь зөөврийн машин ашиглан дээрээс нь эхэлж жигнэн пиццагаа болгосон байна. Энэхүү пиццанд 1657 кг буюу 1.6 тонн зуурсан гурил, 2244 кг маринара соус, 3,991 кг бяслаг, 630496 ширхэг хиам оржээ. Пиццаг бүтээгчид Гиннесийн албанаас уг пицца нь дэлхийн хамгийн том пиццаны дээд амжилтыг шинэчлэн тогтоосон батламжийг энэ сарын 20-ны өдөр хүлээн авсан болохыг CNN мэдээллээ. Өмнөх дээд амжилт нь 2012 онд Италид хийсэн томоороо 1261 м/кв пицца байжээ. Энэхүү дэлхийн хамгийн том пиццаг 68 мянган зүсмэл болгон хувааж орон нутгийн “Food bank” буяны байгууллагад хандивласан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.